Нийтийн тээврийн салбарт Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг Азийн хөгжлийн банкны Тээврийн салбарын захирал Канзо Назая тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Улаанбаатар хотод 2024-2028 онд хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон юм.











