"Эко алтан заамар" уурхайн нуранги газар хөдлөлттэй холбоогүй
Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” ХХК-ийн уурхайд өчигдөр /2019.02.28/ 17.00 цагийн үед хөрсний нуранги үүсч зургаан ажилтан дарагдсан осол гарчээ. Уг нурангид нийт 6 ажилтан өртсөнөөс аврах ажлыг шуурхай зохион байгуулж 2 ажилтныг аварч тус сумын Хайлааст багийн эмнэлэгт хүргэн яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, Улаанбаатар хот руу тээвэрлэжээ.
















