Сэрэмжлүүлэг: СХД-т гэр шатаж, нэг хүн нас баржээ
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.17-ны өдрийн 01:28 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 8 км замыг туулан 01:38 цагт очиж, 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн Ц /33 настай, эрэгтэй/ өртөж нас баржээ. Цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.


















