Автобустай осолдсон нэг иргэний биеийн байдал хүнд, ухаангүй байна
Автобусанд зорчиж явсан 45 зорчигчоос 37 иргэнийг суудлын галт тэргээр Улаанбаатар хотод 01.09-ний өдрийн 08:45 цагт авчирч ГССҮТ-д хүргэсэн. Нийт 37 хүн эмнэлгийн үзлэгт орсноос 20 хүнийг хэвтүүлэн эмчилж, 17 хүнийг 2 дугаар шатлалын эмнэлгийн хяналтанд гаргажээ.



















