Ахуйн хийн хэрэглээний аюулаас сэрэмжлүүлж байна
ОХУ-ын Магнитогорск хотод орон сууцны барилгад газ дэлбэрсний улмаас дөрвөн хүн гэмтэж, 40 орчим хүн сураггүй алга болоод байгаа тухай бид мэдээлсэн билээ. Тэгвэл өчигдрийн /2018.01.02/ байдлаар нас барсан хүний тоо 31 болж өссөн байна. 1973 онд баригдсан тус барилгын нэгдүгээр давхарт хоолны газар болон дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ахуйн хийг хэрэглэх аюулгүй ажиллагааг сахихгүй байгаагаас үүдэн сүүлийн жилүүдэд ОХУ-д иймэрхүү хэрэг гарах нь ихэссэн. Манай нийслэл Улаанбаатар хотод ч мөн ялгаагүй 1950, 1960-иад онуудад баригдсан барилгууд ихээхэн байдаг ба тус барилгын 1, 2 дугаар давхаруудад үйл ажиллагаа явуулдаг дэлгүүр, хоолны газруудад ахуйн хэрэглээний хийн аюулгүйн байдлын зөвлөгөөг нийслэлийн Онцгой байдлын газраас хүргэж байна.



















