“Манлайлал ба сайн дурын ажил" уулзалт, хэлэлцүүлэг боллоо
“Сайн дурынхны хөгжлийн төв” ТББ-аас жил бүрийн 12 сарын 05-ны өдөр болдог Олон улсын сайн дурынхны өдрийг угтан олон нийт болон хүүхэд, залуучуудад сайн дурын үйл ажиллагааг зөв сурталчлан таниулах, сайн дурын ажлын үнэ цэнийг ойлгуулах зорилготой “Манлайлал ба сайн дурын ажил” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр МҮЭ-ийн Соёлын төв ордонд “Сайн дурынхны хөгжлийн төв” ТББ-аас зохион байгууллаа.


















