"Байгальд ээлтэй залуус" хөтөлбөр зарлагдлаа
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн санхүүжилтээр Зориг Сан анх удаагаа оюутан залууст зориулсан БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ЗАЛУУС ХӨТӨЛБӨР-өө зарлалаа. Тус хөтөлбөрт нийгэмдээ хувь нэмрээ оруулах, байгаль орчны мэдлэгээ тэлэх, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй оюутан залуусыг оролцохыг урьж байна.



















