1363 иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцжээ
Улсын хэмжээнд 2018 оны 3 дугаар улиралд анхан шатны шүүхэд шүүх бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн нийт 1348 шүүх хуралдаанд 1363 иргэдийн төлөөлөгч оролцжээ. Иргэдийн төлөөлөгчөөр оролцсон шүүх хуралдааны тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад иргэний хэргийн шүүхэд тогтмол байгаа бол Захиргааны хэргийн шүүхэд 56-аар буюу 1.5 дахин өсөж, Эрүүгийн хэргийн шүүхэд 758-аар буюу 2.3 дахин буурчээ.


















