ЦЕГ:13 настай охиныг хүчиндсэн алба хаагчдыг ажлаас нь чөлөөлсөн
"Цагдаагийн албан хаагчид бага насны охин хүчирхийлсэн байж болзошгүй асуудлыг бид дотоод хяналт шалгалтаараа илрүүлэн шалгаж байгаа. Уг хэрэгт холбогдоод буй дөрвөн албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Өөрсдөө илрүүлж гэмт хэргийн шинжтэй гэж үзэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Алба хаагчид гэм буруутай нь тогтоогдвол цагдаагийн байгууллага өмгөөлж хамгаалахгүй. Хохирогч холбогдогчийн нэр усыг зарлахгүй.












