Охидын 1032 ширхэг нүцгэн зургийг цуглуулсан 17 настай этгээдийг саатуулжээ
-Сүхбаатар аймгийн харьяат, 17 настай, эрэгтэй “Х” нь хуурамч фэйсбүүк хаяг ашиглан насанд хүрээгүй охидтой танилцаж, нүцгэн зургийг авч цуглуулдаг, зургийг нь ашиглан дарамталж бэлгийн харьцаанд ордог, мөнгө авч байсныг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар шуурхай илрүүлэн хууль бус үйлдлийг таслан зогсоож эрүүгийн хариуцлагад татсан. Уг этгээдийн хууль бус үйлдэлдээ ашиглаж байсан гар утсанд хийсэн үзлэг, шалгалтаар 1032 ширхэг насанд хүрээгүй байж болзошгүй охид, эмэгтэйчүүдийн нүцгэн зураг болон өөр бусад садар самуун агууламжтай файлуудыг илрүүлсэн ба хэд хэдэн хүнийг хохирогчоор тогтоон шалгалтын ажиллагааг явуулсан байна.

















