Математикийн олимпиадаас монгол хүүхдүүд шагнал хүртлээ
Хонгконгт энэ сарын 14-19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан По Леунг Кукийн нэрэмжит бага ангийн олон улсын математикийн олимпиадад оролцсон монгол хүүхдүүд багийн төрөлд тусгай байрт шалгарч цом, медалиар шагнуулжээ.

















