Эмэгтэй лам нарын хийд сэтгэл ариусгах “шидтэй”
Хийдийн үүдээр ороход сүсэгтэн олны шүтээн болсон Ногоон Дарь Эхийн сувраг хамаг амьтныг нигүүлсэнгүй орших аж. Ногоон Дарь Эх энэхүү хийдийн гол шүтээн ажээ. Хамаг амьтдын үйлсийг тэтгэх, хүссэн бүгдийг нь гүйцэлдүүлэх их ерөөл тавьсан бурхан тул түүний магтаалд “Эрдэнэ хүссэн хүн эрдэнэтэй болж, хүүхэд хүссэн хүн хүүхэдтэй болно” хэмээн магтсан байдаг.















