Хөгжлийн банкны удирдлага Беларусь улсын аж үйлдвэрийн сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Батбаяр Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж Үйлдвэрийн сайд, Беларусь, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын Беларусийн хэсгийн дарга В.М.Вовк тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2018.03.29/ хүлээн авч уулзав.


















