Л.Оюун-Эрдэнэ “С.Зоригийг хөнөөсөн хэрэг Эрдэнэттэй холбоотой” гэж хэлснээс хойш бүтэн жил өнгөрлөө
С.Зоригийг хөнөөсөн хэрэг “Эрдэнэт”-тэй холбоотой л асуудал байдаг. Гайхахаар байгаа биз. 1998 он буюу 25 жилийн өмнөхийг буцаагаад ухраагаад яг тэр үеийн баримт бичгүүдийг нь үзэхэд “Эрдэнэт”-д онцгой дэглэм тогтоочихсон байдаг. Тэр үед С.Зориг Дэд бүтцийн сайд байсан. “Эрдэнэт”-ийн удирдлага солигдох процесс явж байсан. Гэтэл тэнд зөрчлүүд үүссэн. Мэдээж, би мөрдөн байцаагч биш шүү дээ.















