УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан нам, эвслийн бүлгүүд санал дүгнэлтээ уншиж танилцуулсан юм. УИХ дахь ₮Шударга ёс” эвслийн бүлгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва уншиж танилцууллаа.