Ядуусын хэрэг-II
Томчууд бид хүүхдээ үхэлд нь зориуд “бэлдэж” байна. Цахилгаан залгуур, халуун хоол цай, тогоо плитка зэргээ газраар зулж ахуйн ажлаа хялбарчлах гэсэн биш хөлд, хэлд ч ороогүй жаахан үрсээ түлж, шалзлан эрүүл мэнд, бүр цаашилбал амь насыг нь хохироодог явдал та бидний дунд гэм биш зан болж гүйцлээ.


















