"ДЦС 3"-Д ГАРСАН ОСЛЫН ХАРИУЦЛАГЫГ ХЭН ХҮЛЭЭХ ВЭ?
“ДЦС 3”-ын турбин дэлбэрлээ. Дэлбэрэхдээ хүний алтан амь авч одов. 1968 онд ашиглалтад орсоноосоо хойш дорвитой шинэчлэл хийгдэлгүй тасралтгүй зүтгэсэн хөгшин турбин үүнээс цааш яаж тэсэх билээ? “ДЦС 3”-ын сая дэлбэрсэн турбинийг далан нөхөөсөөр аргалж, нүд хуурч байсаны хариуцлагыг ярих хүн алга. Засаг огцрох үймээнд “хүний амь үрэгдсэн” мэдээ дарагдаад өнгөрөх нь. Хэрэв “ДЦС 3”-ын төсөв үнсэнд бус ан цав гарч, улаан дохио асаасан турбинд зориулагдсан бол нэгэн гэр бүл өнөөдөр элэг бүтэн байх байлаа.


















