ИХ БРИТАНИЧУУД ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УГТАХ ГЭЖ БАЙНА
Их Британичууд ялалтын 80 жилийн ойг албан ёсоор тэмдэглэх гэж байна. “Victory in Europe Day” буюу ялалтын баярын арга хэмжээний хүрээнд Лондон хотын төвд цэргийн жагсаал болж, хаан Их Британийн хаан Чарльз гэр бүлийн хамтаар Букингэмийн ордны тагтан дээрээс ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлнэ. Мөн тус улсын агаарын цэргийн “Red Arrows” Лондонгийн тэнгэрт хүндэтгэлийн нислэг хийж баярын уур амьсгал бүрдүүлэх аж.



















