Б.Батзориг: Улаанбуудай, төмсөө дотоодоосоо 100 хувь хангана
БОХХАА-н Байнгын хорооны даргын удирдамжаар Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн, Хушаат сумын газар тариалангийн бүс нутагт байнгын хорооны гишүүд, ажлын албаны ажилтнууд болон ОБЕГ-ын холбогдох албан тушаалтнууд, ХХААХҮ-ийн сайд тус яамны газар хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүн бүхий ажлын хэсэг намрын ургац хураалтын явцтай танилцан орон нутагт ажиллаад ирсэн байна.

















