Багануур дүүрэгт гэмт хэргийн гаралт буурчээ
Багануур дүүргийн прокурорын газар нь 2019 онд прокурорын байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 29 аж ахуй нэгж, байгууллагын давхардсан тоогоор 1300 орчим ажилтан, албан хаагч, иргэдэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжоор яриа таниулга, сургалт зохион байгуулж, гарын авлага, сэрэмжлүүлэг тарааж ажилласан байна.

















