Айлын гэрт нэвтрэн хутга тулгаж, алтан бурхныг нь дээрэмджээ
Өвөрхангай аймаг, Хархорин сумын нутаг дэвсгэрт оршин суух иргэний гэрт 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 08 дугаар сарын 24-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд үл таних 2 хүн нэвтэрч, хутга тулган 12-15 см өндөртэй алтан шармал “Ямандаг” бурхан, 15-17 см өндөртэй хүрэл “Дамдинчойжоо” бурхныг дээрэмдсэн ноцтой хэрэг бүртгэгджээ.


















