Эрхээ хасуулсан ч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22 хүнийг баривчилжээ
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.07.15-18-ны өдөр нийт 780 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 480 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 40 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.


















