Таван хүн нас барсан ноцтой осол гарчээ
Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт багийн “Тав хангай” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 16 км-т/ Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ын жолоодож явсан “Ланд крузер 200” загварын суудлын автомашин /5 зорчигчтой/ замын зорчих хэсгийн хажуу руу унасан осол гарчээ.

















