С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчаар дөрвөн хүнийг шалгаж байна
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэг улстөрчдийн хожооны хөзөр, сонгуулийн амлалт болоод хэдэн ч оныг үдэв дээ. Ихэнхдээ үнэн мөнийг олох биш өнгөц төдийхөн дуулиан дэгдээгээд орхидог жишиг бараг л тогтчихлоо.


















