“Вантрейд” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ
Нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гаргаж Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Богд хааны ордон музейн хойд талд байрлах 16000 м2 газрыг үйлчилгээ, цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар “Вантрейд” ХХК-д эзэмшүүлсэн эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.



















