Эрхээ хамгаалуулах өдрөө 12 хүүхэд гэмт хэргийн золиос болон хохирчээ
Томчууд хүүхдийг хайрладаг, хамгаалдаг гэдэг ч үнэн хэрэгтээ дүр эсгэлт төдий. Хүүхдийг үл хайхрахаас эхлээд амь насыг нь хөнөөх хүртлээ зовоодог. Гэр бүлийн хэрүүл, хүчирхийллийн золиос болгож, “чамгүй бол амьдрал сайхан болно” гэж бие, сэтгэлийн асар их дарамтыг мэдрүүлдэг. Хүүхдүүд ийм л нийгэм, ийм л гэр бүлд хүн болон төлөвших гэж зүдэрч яваа.


















