Хадам ээжийнхээ интернет банкийг ашиглан 13 сая төгрөг авсан бэрийг шийтгэжээ
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нөхөр, хүүхдийн хамт оршин суух Д.Ц гэх эмэгтэй нь өөрийн хадам ээж болох Р.Т-ийн интернет банканд хууль бусаар нэвтэрч түүний эзэмшлийн Хаан банкны ... тоот дансны тэтгэврийн зээлийн мэдээллийг өөрчлөн, нэмж зээлийн хүсэлт гарган найман удаагийн үйлдлээр тэтгэвэрийн зээл гэж 13,730,000 төгрөгийг авсан, гэрээ байгуулж хууль бусаар зээлийн мэдээллийг өөрчилсөн, хохирогч Р.Т-ийн тэтгэвэрийн зээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад үлэмж хэмжээнээс дээш буюу 13,730,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.














