Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дэвших эрхтэй эсэхийг шийдвэрлэх ҮХЦ-ийн хуралдаан хойшиллоо
ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаан өнөөдөр 09:30 цагаас хуралдах товтой байлаа. Гэвч тодорхойгүй шалтгаанаар ирэх даваа гараг хүртэл хойшилжээ. УИХ-ын гишүүн Т.Доржханд нарын нэр бүхий иргэд ҮХЦ-д хандаж ,УИХ-аас 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл ирүүлсэн билээ.













