Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг хэлэлцэв
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2023.05.19) хуралдаж, Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалан явуулав.


















