МАН-аас хэвлэлийн хурал зарлалаа
МАН-аас хэвлэлийн бага хурал зарлалаа.
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Налайх дүүргийн иргэдээс авсан санал асуулгыг үндэслэн нийслэлийн ИТХ-ын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар Нийслэлийн дагуул хот байгуулах шийдвэр гаргасан.
Гантай болон гандуу байгаа аймгуудад гамшгийн үнэлгээ хийх зорилгоор нөхцөл байдалтай нь танилцаад ирсэн Улсын Онцгой комиссын Шуурхай ажлын хэсгийн танилцуулга, дүгнэлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар, Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Д.Цогт-Очир нар мэдээлэл хийлээ.
АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс УИХ дахь намын бүлэгтээ МАН-тай байгуулсан Харилцан итгэлцэл хамтын ажиллагааны гэрээг цуцлах үүргийг өгсөн. УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг дэмжиж, хэрэгжүүлэхээр болсон байна. Энэ асуудалд МАН-ын бүлэг ямар байр суурьтай байгааг бүлгийн дарга С.Бямбацогтоос тодруулсан юм.
УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга С.Одонтуяа, Ш.Түвдэндорж нар мэдээлэл хийсэн юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан түр завсарлалаа. Хуралдаанаар энэ долоо хоногт УИХ, байнгын хороогоор хэлэлцэх хуулийн төсөлд нэгдсэн байр суурьт хүрсэн байна.
УИХ-ын хаврын чуулган энэ 7 хоногт завсарлана. Үүнтэй холбогдуулан Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү ажлаа тайлагналаа.
Гадаад хэргийн яамны дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарын зөвлөгөөн өнөөдөр эхэллээ. Эхний өдрийн хуралдаанаар тэдэнд Гадаад хэргийн яамны зүгээс ”Гадаад харилцааны тухай хууль” болон “Дипломат албаны тухай хууль”-ийн төсөл боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах ажлын явцын талаар танилцуулга хийж, гадаад харилцааны нэгдсэн зохицуулалтын талаар мэдээлэл өгчээ.
Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газар долоохон сарын настай юу, үгүй юу гэдгийг наадмын өмнө, эсвэл дараа шийдэх нь тодорхой боллоо. Өнгөрсөн хэд хоногийн турш нэг, нэг рүүгээ мэдэгдэл шидэлцсэн АН, МАН-ын хооронд байгуулсан хамтын гэрээг цуцлах ёстой гэж Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл шийдсэн юм.
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” номинацийг гишүүн орнууд хэлэлцэж, Дэлхийн өвд бүртгэх шийдвэрийг гаргажээ.
Энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд МАН, АН-ын хамтын ажиллагаа зургаахан сарын “нас”-тай байж. Зурхайн зураг төлөгт бууснаар бус цаг тооллоор тооцоход ч хамтын ажиллагааны гэрээний цаад хугацаа нь нэг жил байсныг хэн бүхэн мэднэ.
Өнгөрсөн баасан гаригт АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас ”МАН-ыг Засгийн газраас хөөх” шийдвэр гаргаад байгаа билээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ИБУИНВУ-д хийсэн ажлын айлчлал өндөрлөлөө. Тус айлчлалыг сурвалжилсан Монголын хэвлэл мэдээллийн баг Ерөнхий сайдаас зарим асуултад хариулт авчээ.
УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр европ стандартаар евро блок үйлдвэрлэдэг МАК Хийт бетоны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ИБУИНВУ-д хийсэн ажлын айлчлал өндөрлөлөө. Тус айлчлалыг сурвалжилсан Монголын хэвлэл мэдээллийн баг Ерөнхий сайдаас зарим асуултад хариулт авчээ.
Экс Ерөнхийлөгч П.Очирбат УИХ-ын дарга З.Энхболдод хаягласан шаардлага хүргүүлжээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Шийдлийн Засгийн газрын сайдуудаас зургаан сайдыг суудлаас нь буулгахаар АН-ын гүйцэтгэх зөвлөл баасан гаригийн орой ажил тарсан хойно мэдээлэл хийлээ. Ийнхүү наадмаас наана МАН-тай байгуулсан гэрээгээ цуцалж асуудлыг нэг тийш шийд гэсэн үүргийг АН-ын Гүйцэтгэх зөвлөл бүлэгтээ үүрэг өглөө.
МАН-ын сайд нарын оронд хэнийг томилох вэ гэдэг улс төрийн хөшигний ард хаалттай яригдаж байна. Бидэнд байгаа баттай эх сурвалжийн мэдээлэлээр МАН-ын зургаан сайдын оронд томилох сайд нарын нэрийг АН-ын дарга З.Энхболд бүлгийн хурал дээрээ танилцуулсан тухай ч мэдээлэл байна.
Төрийн ордонд нисч байгаа бор шувуугаар бол , Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн оронд УИХ-ын гишүүн Д.Арвинг, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарын оронд гишүүн Г.Баярсайханыг, Шадар сайд У.Хүрэлсүхийн оронд Н.Алтанхуягыг, Зам тээврийн сайд Н.Төмөрхүүгийн оронд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржийг Эрүүл мэнд спортын дэд сайд Т.Болдбаатарыг , Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамыг ИЗНН-ын дарга Ганхуяг нарт өгөхөөр яригдсан байна.
Б.Дэжид