Н.Алтанхуягийн хуулийг ҮАБЗ хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар өнөөдөр нийтдээ 23 асуудал хэлэлцэх төлөвлөгөөтэйгээс зарим хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлууллаа. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн санаачлан өргөн мэдүүлсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан байлаа. Уг хуулийн төслийг хэлэлцэхийг Хуульзүйн байнгын хороо дэмжсэн байсан юм.
















