Улаанбаатар төмөр замын 13 албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 1 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 377 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 71 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 306 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

















