Б.Энхбаярыг Хууль зүйн байнгын хорооны даргаар томилох эсэхийг хэлэлцэнэ
Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар УИХ-ын дэд даргаар томилогдсон. Иймд УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг байнгын хорооны даргад нэр дэвшүүлээд байгаа юм. Энэ асуудлыг өнөөдөр байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ.


















