Д.Бат-Эрдэнэ: Санал тоолох долоон төхөөрөмжийг сольж байршуулсан
Сонгуулийн Ерөнхий хорооноос санал хураалтын явцын талаарх 17.00 цагийн мэдээллээ өгөв. Өглөө 07.00 цагт эхэлсэн санал хураалт 17.00 цагийн байдлаар 49 хувийн ирцтэй үргэлжилж байна. Санал өгсөн иргэдийн тоо нэг саяыг даваад байна.

















