СХД байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна
Анхны хурлаас нийслэлийн Сонгинохайрхан дүүргийг 1992 оны 10 дугаар сарын 1 -ний өдөр байгуулах тогтоол гарсан байна. Тус дүүрэг нь анх байгуулагдахдаа Сонгино нэртэй байв. Улмаар 1992 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 39 тоот "Дүүргийн нэрийг өөрчлөх тухай" тогтоолоор Сонгинохайрхан дүүрэг болгон өөрчилжээ.


















