Оросуудаас чөлөөлсөн Изюм хотоос хүмүүсийг бөөнөөр нь оршуулсан газар олджээ
Эх сурвалжийн мэдээлснээр, эдгээр гэрэл зургуудыг Украины сэтгүүлчдээс авсан гэнэ. Гэрэл зургууд дээр загалмай, самбар хатгасан булш харагдах бөгөөд зарим загалмай дээр овог нэр, огноо бичжээ. Нэг загалмай дээр "Украины Зэвсэгт хүчин, 17 хүн, Изюм хот, цогцос хадгалах газраас авчирсан" хэмээн бичсэн байх аж. Харин зарим булшнууд дээр загалмай огт хатгаагүй байна.



















