Б.Болор-Эрдэнэ: Иргэд төрийн байгууллагатай цахим шуудангаар шууд харилцах боломжтой болно
Тавдугаар сарын 01-нээс эхэлж тоон гарын үсэг олгогдож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 80 100 орчим иргэн тоон гарын үсэг авсан байна. Иргэд тоон гарын үсэгтэй болсноор гэрээ хэлцэл, банкны үйлчилгээ авахын тулд биеэр очих шаардлагагүй болно. Өөрөөр хэлбэл тоон гарын үсэг ашиглан үйлчилгээ авах боломжтой болно. Мөн цахим орчинд өөрийгөө баталгаажуулах, таних боломж үүснэ. Долдугаар сарын 01-нээс эхлээд тоон гарын үсэг авах болгонд тухайн иргэний үндэсний цахим шуудан нээгдэнэ.



















