СЕХ-нд Г.Сайханбаярыг нэр дэвшигчээс эргүүлэн татах албан бичиг хүргүүллээ
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан СЕХ-нд албан бичиг хүргүүллээ. Тус намын Сонгуулийн төв штабаас УИХ-ын сонгуулийн I тойрогт нэр дэвшиж буй Г.Сайханбаярын сонгуулийн сурталчилгааг зогсоож, ёсзүйн хариуцлага хүлээлгэн, нэрийг нь татах улс төрийн шийдвэр гаргасан.



















