С.Эрдэнэ: Ардчилсан намын даргын суудал наймааны хэрэгсэл биш
Ардчилсан намд асуудал бий. Намын дараагийн даргыг сонгож, Улсын Дээд шүүхэд гурван удаа албан ёсоор өргөн барьсан. Улсын дээд шүүхийн өгч буй хариу хууль бус тайлбаруудыг удаа дараа бидэнд ирүүлж байсан. Улсын дээд шүүх улс төрийн намын бүртгэл болон улс төрийн намын даргын бүртгэлтэй холбоотой асуудалд ямар нэгэн шүүхийн хянан шалгах ажиллагаа явуулдаггүй. Хуулийн заалт чиг үүрэг байхгүй. Тэд зөвхөн улсын бүртгэлийн байгууллагын үүргийг гүйцэтгэдэг



















