Соёлын яам байгуулагдаад удаагүй ч эрх зүйн шинэтгэлийг өрнүүлж, их бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн, иргэдийг соён гэгээрүүлэх, соёлын өвийг хамгаалах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажилтан, уран бүтээлчдийг дэмжих чиглэлээр бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна. Соёлын бүтээлч сарын хүрээнд соёл, урлагийн салбарын олон асуудлыг хөндсөн хэлэлцүүлэг, соёл, урлаг, соён гэгээрлийн олон арга хэмжээ зохион байгуулсан нь цаашид Соёлын талаар баримтлах төрийн бодлогыг бусад бодлогын бичиг баримттай уялдуулан цогцоор нь хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр үзүүлэх болно.