Эрдэнэт, Дархан, Өмнөговьд МУИС, ШУТИС, ХААИС-ийг байгуулах шийдвэр гарлаа
Эрдэнэт, Дархан, Өмнөговьд МУИС, ШУТИС, ХААИС-ийг байгуулна. Тус орон нутагт байгаа хичээлийн болон дотуур байрыг өргөтгөх замаар сургалт, судалгааны цогцолборыг байгуулна. Ингэхдээ ахлах сургууль, МСҮТ, коллеж, их дээд сургууль гэсэн төрөлжсөн хэлбэрээр зохион байгуулна гэдгийг Л.Энх-Амгалан сайд мэдээллээ.



















