Эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмж, нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно
Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, төсвийн тодотголыг хэлэлцжээ. Ингэхдээ эрүүл мэндийн салбарт нэмэлтээр 700 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсвийн тодотголд тусгажээ. Нэмэлт санхүүжилтээр цар тахлын улаан бүсэд ажиллаж байгаа 13 000 эмч, эмнэлгийн ажилчдад 2 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгоно.


















