УИХ: У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөв
УИХ У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх хууль баталлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар "Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүхэд баяр хүргэж амжилт хүсье" гэв. Харин чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх байлцсангүй.

















