“Отор нүүдлээр яваа иргэдийг вакцинжуулалтад хамруулахад аймгийн удирдлагууд анхаарах хэрэгтэй”
Ковид-19 цар тахлын үед аймаг орон нутагт авч хэрэгжүүлж буй арга хэмжээг үнэлж дүгнэх, тухайн бүс нутгийн онцлогт тохирсон мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор орон нутаг хариуцсан Ажлын хэсгүүдийг бүсчлэн байгуулжээ. Төвийн болон Баруун, Зүүн, Хангайн бүсийг хариуцсан Ажлын хэсгийнхэн маргаашаас орон нутагт ажиллахаар болсныг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өнөөдөр аймгуудын Онцгой комиссын дарга нартай цахимаар хуралдах үеэр мэдэгдлээ.


















