Ерөнхий сайд казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүлэв
Ерөнхий сайд улс төр, нийгмийн зүтгэлтэн, урлаг, соёлын алдартан, хөдөлмөрийн сайчууд, эрдэмтэн мэргэд, азай буурлуудаар дамжуулан казах түмэнд Наурызын баярын мэндийг хувиасаа болон Засгийн газрын нэрийн өмнөөс хүргэв. Улс орноо хөгжүүлэхийн төлөө эвийн хүчийг эрхэмлэн, эрдэм ухаанаа нэгтгэн амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байдгаа илэрхийлэв.














