Багануурт баригдах цахилгаан станцын төслийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Багануурын цахилгаан станц төсөл”-ийн концессын гэрээтэй холбоотой асуудлаар Эрчим хүчний сайд болон холбогдох албаныхантай уулзлаа.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Багануурын цахилгаан станц төсөл”-ийн концессын гэрээтэй холбоотой асуудлаар Эрчим хүчний сайд болон холбогдох албаныхантай уулзлаа.
Үндэсний үнэт зүйл болсон уламжлалт мал аж ахуйн өв соёлоо хадгалан, Монголын хөдөө аж ахуйн салбарын хөгжил болон үндэсний соёл уламжлалаа залуу үедээ өвлөн уламжлуулах, дэлгэрүүлэн хөгжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан Төв аймгийн Баянжаргалан сумын малчин Хандын Рэнцэндоржийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа. Ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон уран бүтээл туурвин, Монголын дуу хөгжмийн сан хөмрөг, үндэсний соёл урлагийн хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж, Завхан аймгийн хөгжимт драмын театрын дуучин Санжаажавын Батсүхийг Монгол Улсын Ардын жүжигчин цолоор шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2021.02.08/ Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар, Дотоодын цэргийн командлагч бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд нартай уулзлаа.
Хуульзүйн байнгын хорооноос намрын чуулганаар хэлэлцсэн ажлын тайлангаа мэдээлж байна. Хуульзүйн байнгын хороо өнгөрсөн намры чуулганы хуралдаанаар 18 удаа хуралдаж, холбогдох хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн, чуулганы хуралдаанд бэлтгэн, батлуулсан байна.
ЭМЯ-наас эрх шилжиж ирэн, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зарласан N95 маскны тендертэй холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар холбогдох албаны хүмүүсээс тайлбар авлаа. Мөн олон нийтийн дунд үүсээд буй шүүмжлэлтэй асуудалд тайлбар өгч, уг тендерийг зарлаж, шалгаруулах ажлыг ЭМЯ-руу буцаах хугацаатай үүргийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Зэндмаад өгөв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Дундговь аймагт ажиллаж, “Салхитын алт, мөнгөний орд”-ын үйл ажиллагаатай танилцлаа.
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад блдлогын байнгын хорооноос өнөөдөр (2021.02.05) хэвлэлийн хурал хийлгэж, Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Хэвлэлийн хуралд Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нар оролцов.
Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр (2021.02.05) хэвлэлийн хурал хийлгэж, Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн хуралд Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Г.Амартүвшин нар оролцов.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний уулзалтаа Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарынхантай хийв. Тэрээр уулзалтынхаа эхэнд тус салбарт баримтлах өөрийн Засгийн газрын бодлогыг үндсэн 6 чиглэлээр явуулах тухайгаа товч танилцуулж, илтгэл тавьсан.
Ерөнхийлөгчийн сонгуулийг парламентад суудалтай намуудаас нэр дэвшдэг. "Зөв хүн-электорат" эвслээс хүнээ нэр дэвшүүлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч нийт монголчуудын төлөөлөл байдаг. Бид энэ агуулгаараа шинэ жишиг тогтоосон хувилбарыг тогтоож байна. Сонгууль хийх, сонгогдох эрхийг иргэддээ зориулж байна. "Ерөнхийлөгчөө захиалъя" гэдэг хувилбарыг санал болгож байна
Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ээлжит эртэч уулзалт болов.
Гүтгэлэг хэрээс хэтэрч байгааг тэвчиж чадахгүй. Хэн энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа талаар шалгуулахаар УИХ-д хандана.
Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр буюу 2021 оны 02-р сарын 03-ны өдөр Баянхонгор аймагт ажиллаж 14,000 өрхөд хүргэх хүнс тэжээлийн тусламжаа албан ёсоор аймгийн Онцгой комисст хүлээлгэн өглөө.
Хуралдаанаар сар шинийн баярын өдрүүдэд хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцэнэ. Цар тахлын халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан баярын өдрүүдэд эрсдлээс сэргийлэх, халдварын тархалтыг хумхи үүднээс нийслэлд хатуу хөл хорио тогтоох нь зүйтэй гэж УОК үзэж байгаа юм.
Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганаар хийсэн ажлаа тайлагнаж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Төрийн албаны авлига, хүнд суртлыг арилгах үүднээс төрийн албаны цахим шилжилт хийнэ" гэдгийг онцоллоо.
Хуралдаанаар цаг үеийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн тэрүүлэгчдийн 2020 оны 98 дугаар тогтоолоор байгуулагдсан Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2021 оны анхдугаар хуралдаан болж, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
УОК өчигдөр 18:00 цагаас хуралдаж цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Сар шинийн өдрүүдэд нийслэлд хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцсэн.
УИХ-ын намрын ээлжит чуулган хаалтаа хийлээ. Ээлжит чуулган 50-аас доошгүй хоног үргэлжилдэг байсныг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 75-аас доошгүй хоног болгон өөрчилсөн. Энэ удаагийн чуулганы хуралдаан 82 хоног хуралдаж, 87 хууль, 44 тогтоол хэлэлцэж баталсан гэдгийг албан мэдээндээ онцолжээ. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах эрх зүйн шинэчлэлийг эрчимтэй үргэлжлүүлэх нь энэ чуулганы үндсэн зорилго байсан гэдгийг хаалтын хуралдааны үеэр онцолсон. Тэгвэл намрын чуулганы үеэр хэлэлцсэн ч баталж амжаагүй, буцсан хуулийн төслүүдийг онцолж байна.
Тооцоо судалгаатай, баримт нотолгоонд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй төрийн шийдвэр гаргах тогтолцоог бүрдүүлэх зорилгоор уулзалтыг зохион байгуулж буйг УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд тэмдэглээд Үндэсний статистикийн хорооны “Статистик ба Төрийн их өгөгдөл” ажлыг эрчимжүүлж, төрийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн суурь санг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг сануулав.