Халдвар авсан албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох төсөлд Засгийн газраас санал авна
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.01.19/ хуралдаан 15 цаг 10 минутад ирц бүрдсэнээр эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа 2020.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэх эсэх болон Ажлын хэсэг байгуулах тухай гэсэн хоёр асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэлээ.


















