Засгийн газар хуралдаж байна
Хуралдаанаар цаг үеийн 12 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх аж.
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сийяртотой цахим уулзалт хийв. Уулзалтаар дээд, өндөр түвшний яриа, хэлэлцээ, айлчлалын давтамжийг хадгалах нь Монгол, Унгарын харилцааг урагшлуулахад чухал ач холбогдолтойг сайд нар онцлоод цар тахлын үед цахим уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааг урагшлуулах чиглэлээр санал солилцох боломж тохиосонд баяртай буйгаа илэрхийлэв.
Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхлэн 14 хоног үргэлжилж, 2020.10.13-ныг дуустал хугацаанд явагдах юм. Энэ удаагийн аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуульд улсын хэмжээнд нийт 17100 орчим нэр дэвшигч өрсөлдөнө. Үүнээс 310 нь бие даан өрсөлдөх юм байна. Энэ удаагийн сонгуульд эрх баригч хүчин МАН дангаар өрсөлдөж байгаа бол АН, МАХН, ШИНЭ нам хамтарч оролцож байгаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Сэлэнгэ аймагт ажиллаж байна.
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос “Монгол Улсын Үндсэн хуульд төсвийн чиглэлээр оруулсан өөрчлөлт ба төсвийн төлөвлөлтийн цаашдын хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2020.09.29/ зохион байгуулллаа.
Шинэ парламентын анхны намрын чуулган 10 дугаар сарын нэгэн буюу ирэх пүрэв гаригт нээлтээ хийнэ. УИХ-аас энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын товыг гаргажээ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар бонд гаргах талаар мэдээлэл хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.28/ Орхон аймагт ажиллах үеэрээ тус аймгийн иргэдтэй уулзлаа.
“Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ нь зэс, молибдены хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог. Жилд 37 сая тонн хүдэр олборлон, 32 сая тонн хүдэр боловсруулж 580 мянган тонн зэсийн баяжмал, 5 мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг байна. Үйлдвэр 6500 орчим ажилтантай, гэр бүлийн нийт 20 гаруй мянган иргэн хамаарч байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга есдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж, иргэдтэй уулзана.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Ховд аймагт ажиллалаа. Тэрбээр эхлээд тус аймгийн төрийн албан хаагчидтай уулзаж, өнгөрсөн наймдугаар сард хуралдсан Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталсан хуулиуд, улс орны нийгэм, эдийн засгийн байдал, төр засгаас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Сүхбаатар аймагт ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн сурагч Батсүхийн Гурвансайхан, Батсүхийн Галбадрах нарыг “Шударга журам” медалиар шагналаа.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн Ёслол, хүндэтгэлийн их танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гардуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга өнөөдөр Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллалаа.
Баянхонгор аймгаас энэ жил 338 ээж, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 15, Хоёрдугаар зэргийн одонг 323 ээж хүртлээ.
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Хууль зүйн бодлогын байнгын хороо, Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд болон Хууль зүй, дотоод хэргийн яам хамтран өнөөдөр (2020.09.24) Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын Тамгын газар байгуулагдсаны 30 жилийн ойн өдөр. Энэ ойг угтан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар байнгын ажиллагаатай парламентын Тамгын газрыг удирдаж байсан үе үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг хүлээн авч уулзлаа.
НИТХ дахь АН бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.