Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг есдүгээр сарын 21-нээс хэвийн горимд шилжүүлнэ
Хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг 10 дугаар сарын 31-нийг хүртэл сунгалаа. Харин есдүгээр сарын 16-наас урлаг спорт, худалдаа үйлчилгээний байгууллагын цагийн хязгаарлалтыг хэвийн горимд шилжүүлэх шийдвэр гаргалаа. Энэ сарын 21-нээс бүх шатны боловсролын байгууллага, их, дээд сургуулийг хэвийн горимд шилжүүлнэ.

















