Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай тогтоолыг хэлэлцэв
Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэхээр тогтов. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д хуралдаан даргалагч хуралдааны ирцийг гишүүний сонгогдсон тойрог, нэрээр хүрэлцэн ирсэн гишүүн; хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд хүрэлцэн ирээгүй гишүүн, түүний шалтгаан, үндэслэл; хуралдаан тасалсан гишүүн гэсэн дарааллаар танилцуулахаар хуульчилсны дагуу Байнгын хорооны дарга Б.Жавхлан ирцийг танилцуулсан.

















